Xaxa.mn

"Uncharted" кино $44.2 саяын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ


“Хүн аалз”-ны дүрээрээ олонд танигдсан Том Холландын тоглосон "Uncharted" кино Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.
Хэдийгээр “Uncharted” кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ аваагүй ч ням гарагт гаргасан урьдчилсан тооцоогоор тасалбарын борлуулалтаараа 44.2 сая ам.долларын орлого олсныг “Comscore” мэдээллээ. Энэ нь “Box Office Pro”-ийн судлаачдын таамгийг давсан үзүүлэлт болж байна.
Харин Ченнинг Татумын тоглосон “Dog" инээдмийн кино “Box Office”-ийн жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ. Энэхүү кино АНУ-ын кино театруудаас 15.1 сая ам.долларын орлого олоод байна.
М.Аминаа
Bloomberg Tv
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us