Б.ДЭМБЭРЭЛНЯМ
Демар Дерозан Торонтод тоглож байхдаа Лэйкерсийн эсрэг тоглох өдөр Жордан брэндийн пүүз өмсжээ. Уг нь түүнд Коби Брайнтийн пүүз байдаг боловч Винс Картерийн өгсөн зөвлөгөөг дагасан нь тэр байж. Дерозан “Өрсөлдөгчийнхөө пүүзийг түүнтэй тоглох өдрөө битгий өмсөж бай гэж Винс надад зөвлөсөн юм. Дараа нь би Кобитой тоглохдоо Жордангийн пүүз өмслөө. Миний хийсэн хамгийн буруу зүйлсийн нэг тэр байсан. Талбайд гарсан чинь Коби тоглолтын турш надтай юу ч яриагүй. Тэр тоглолт Кобигийн хожлын шидэлтээр өндөрлөж билээ” хэмээн дурсамж хуваалцжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл бичих