Xaxa.mn

Дэлхийн хамгийн үнэтэй ЗУРГААН үзэг

Caran d’Ache Gothica

        Тус үзэг нь 72 бадмаараг, 72 маргад эрдэнийн чулуун болон сарнайн хээтэй. Мөн таглаа болон эх биедээ 900 гаруй алмаз шигтгэсэн бөгөөд энэ нь үнэ цэнийг нь улам нэмж буй. Энэхүү үзэг 487,000 ам.долларын үнэтэй.

Montblanc Mystery Masterpiece

        Үнэт эдлэл хийгчид, загвар зохион бүтээгчид, гар урчууд хоёр жилийн хугацаанд энэхүү үзгийг хамтран бүтээжээ. 2007 онд нээлтээ хийсэн энэ үзэг ердөө есхөн ширхэг хийгджээ. Үзгийн их бие нь цагаан алтаар хийгдсэн бөгөөд 18к алтан үзүүртэй, 800 гаруй алмазаар их бие нь хийгдэж, бадмаараг, индранил, маргад эрдэнээр чимэглэсэн гурван хувилбартай. Тус үзэг 730,000 ам.долларын үнэтэй.

Caran d’Ache 1010 Diamond Edition

        Үзгийн их бие нь нарийн урласан араагаар хучигдсан бөгөөд эх бие нь нэвт харагдах тунгалаг бүрхүүлтэй. Үзгийн хавчаарыг цагны сэдэвтэй уялдуулан цагны зүүг санагдуулахаар зохион бүтээжээ. Тус цуглуулга нь мөнгө, алт, алмаз гэсэн гурван хувилбартай. Diamond Edition нь долоон дүрстэй цорын ганц хувилбар бөгөөд 800 гаруй төгс зүсэгдсэн алмаз чулуутай. Үнэ нь 1.000.000 ам.доллар билээ.
 

Aurora Diamante

        Тус үзгийг 2000 гаруй алмазаар бүржээ. Бүх үнэт чулууг алдарт “DeBeers Jewelers”-ээс гаргаж авсан бөгөөд үзүүр нь гэр бүлийн сүлд эсвэл эзнийх нь нэрийн эхний үсгээр сийлсэн захиалгын үзэг юм. Үзгийн үнэ 1,470,000 ам.доллар.

Montblanc Boheme Royal

         Boheme цуглуулгын нэг хэсэг болох Boheme Royal нь 18 кратын цагаан алтаар хийгдсэн бөгөөд хамгийн өндөр зэрэглэлийн 1400 гаруй алмазаар бүрсэн байна. Montblanc логог хүртэл 18 каратын цагаан алт, 19 очир алмазаар урлажээ. Эвхэгддэг үзүүртэй, дэлхийн цорын ганц бэх сордог үзэг ажээ. Тус үзгийн үнэ 1,500,000 ам.доллар.

Tibaldi Fulgor Nocturnus

        945 хар алмазаар чимэглэгдсэн маш гайхалтай загварын үзэг. Обьектын хоёр бүрэлдэхүүн хэсэг нь ойролцоогоор 1.618 харьцаатай байвал үүнийг Алтан харьцаа гэж нэрлэдэг бөгөөд нүдэнд хамгийн тааламжтай харьцаа гэж тооцогддог. Тус алдарт үзэг 8,000,000 ам.долларын үнэтэй ажээ.

https://ergelt.mn/news/123/single/21119
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us