Xaxa.mn

Винни Пух зохиолын талаарх сонирхолтой баримтууд


Анх 1926 онд зохиолч А.А.Милн бяцхан бамбарууш түүний адал явдлын тухай богино үлгэр бичиж эхэлсэн байна. Винни Пухын адал явдалт зохиол дэлхийн 50 өөр хэлээр орчуулагдсан билээ. Тэртээ 1960 онд хэвлэгдсэн Винни Пухын адал явдал ном 20 долоо хоног дараалан “Best seller” болж, нийт 125 мянган хувь хэвлэгджээ.

Бодит баавгайн эхлүүлсэн түүх

           Дэлхийн I дайны үеэр буюу 1914 онд Канадын армийн дэслэгч Гарри Колбурн Англид алба хааж байх үедээ 20 ам.доллароор амьд бамбарууш худалдан авчээ. Гарри Колбурн бяцхан бамбаруушаа Винни гэж төрөлх хэлээрээ нэрлэсэн бөгөөд Франц Улс руу шилжих үедээ Винниг аюулгүй газарт үлдээхийн тулд Лондон хотын амьтны хүрээлэнд үлдээжээ. Зохиолч Милнегийн хүү тус бамбаруушаас санаа авч, өөрийн чихмэл тоглоомыг нэрлэсэн байна.

Винни Пухын дүрийг хүүгийнхээ чихмэл тоглоомоос санаа авсан

         А.А.Милнегийн бяцхан бамбаруушийн адал явдлын талаар бичихдээ хүүгийнхээ чимхэл бамбаруушаас санаа авч гол дүрийг дүрсэлжээ. Мөн хүүгийнхээ чихмэлийн нэрээр нэрлэсэн байна. Цаг хугацаа явцад бусад дүр болох шар шувуу, туулай, имж, тоорой, бар, илжиг  болон бусад дүр нэмэгдсэн байна.

Кристофер Робин бол Милнийн хүүгийн нэр

           Зохиолч гол дүрийн баатарт өөрийн хүүгийн нэрийг өгч байжээ. Гэхдээ түүний хүү нас биед хүрснийхээ дараа энэ явдалд тийм дуртай байдаггүй талаараа хэлж байжээ.

Дүрүүдийн амьдардаг ертөнц бодит ертөнцөд тулгуурлан бүтээгдсэн

         Винни Пухын амьдардаг 100 акр ой мод нь зохиолч Миллийн гэрийн ойролцоох ой модод тулгуурлан зохиогдож байжээ.  Мөн дүрүүдийн санаа авч бүтээгдсэн тоглоомуудыг бодитоор  Нью-Йоркийн нийтийн номын сангаас үзэх боломжтой. Гэвч “Роо”-ийн чихмэлийн Кристофер Робин санаандгүй байдлаар гээсэн тул энэ цуглуулга дунд байдаггүй байна.

Уолт Дисней 1961 онд кино хийх эрхийг худалдан авч байжээ


https://ergelt.mn/news/109/single/21117
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us