Xaxa.mn

Удахгүй нээлтээ хийх iPhone 14


Жил бүрийн намар Apple компани шинэхэн загвараа танилцуулж, тэр бүтээгдэхүүн нь хамгийн борлуулалт өндөр бүтээгдэхүүн болдог.
Тэгвэл энэ жил гарах шинэхэн iPhone 14 дөрвөн хувилбартай байх аж. 
Камер улам сайжирч, “Ultra Wide” буюу хэт өргөн камер мөн перископ линзтэй болж дүрсийг илүү сайн татах чадвартай болох аж. Түүнчлэн Pro загварууд 48 мегапиксел, 8К нягтшилтай дүрс бичлэг бичих чадалтай болно хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Үнийн хувьд дараах дөрвөн төрлийн үнийг хэрэглэгчдэд санал болгож байна. Үүнд:
iPhone 14: 799 ам.доллар
iPhone 14 Pro: 999 ам.доллар
iPhone 14 Max: 1099 ам.доллар
iPhone 14 Pro Max: 1199 ам.доллар
Өмнөх загваруудаасаа ялгаатай нь mini хувилбар байхгүй. Учир нь CIRP судалгааны байгууллагын мэдээллээс харахад mini хувилбаруудын борлуулалт бусад хувилбартайгаа харьцуулахад маш бага байдаг. Тодруулбал, iPhone 13 mini энэ оны хоёрдугаар улиралд нийт зарагдсан iPhone-уудын ердөө 3 хувийг л бүрдүүлж байхад энгийн iPhone 13 38 хувийг бүрдүүлсэн байна. Mini хувилбарын оронд Max нэртэй хувилбар нэмэгдсэнээр iPhone 14-ийн гэр бүл дараах байдалтай харагдах бололтой.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us