Дэлхийн хүн амын хэт өсөлт олон асуудал үүсгэх болсон билээ. Уг асуудлуудыг шийдвэрлэх технологийг эрдэмтэд бүтээж байна. Тодруулбал, хүн бүр үр удмаа үлдээж, хүүхэд өсгөж “үзэх” зөн хүслийг нь дарах виртуал хүүхдийг боловсруулжээ. Виртуал хүүхэдтэйгээ та эрхэлж, тоглож болох бөгөөд тэд мэдээж таныг дуурайсан байна. Хамгийн гол нь виртуал хүүхэд өсгөх нь зардал, цаг хугацаа, сэтгэлзүй, хүч хөдөлмөрийн хувьд хамаагүй хямд, хялбар байх нь. Мета технологийн тусламжтайгаар виртуал хүүхэд ирэх 50 жилд тренд болох тухай хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд хэлжээ. “Хиймэл оюун ухаантай амьдрах төлөвлөгөө” гэх номонд тайлбарласнаар, дижитал хүүхэд нь дэлхийн хүн амын хэт өсөлтийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх бөгөөд “Тамагочи үе” гэж нэрлэгдэх гэнэ.
Виртуал хүүхдийн тухай өнөөдөр сонсоход хийсвэр санагдаж болох ч ирэх 50 жил технологийн дэвшлийн ачаар бодитоор хэрэгжинэ гэж тус номонд тайлбарлажээ. Улмаар виртуал хүүхдийг нийгэм хүлээн авч, хөгжингүй дэлхийн нэг хэсэг болох аж.Дэлхийн хүн ам өдгөө найман тэрбумд дөхөж буй. 2020 оны “YouGov” судалгаагаар хүүхэдтэй болохгүй гэж шийдсэн хосуудын 10 орчим хувь хүн амын хэт өсөлтөөс, 10 хувь нь хүүхэд өсгөх зардлаас шалтгаалан дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.Үүний зэрэгцээ олон улсад жирэмслэлт буурснаар энэ зууны сүүлч гэхэд дэлхийн хүн ам буурч эхлэх судалгааг эрдэмтэд гаргажээ.Японд хэдийнээ гэрийн тэжээвэр амьтны виртуал хувилбарыг бүтээсэн. Барууны орнуудын 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үеийн залуус “Тамагочи үе”-ийг бүтээж, тэдний “жинхэнэ” эцэг, эх байхыг маш их дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Сэтгэгдэл бичих