Xaxa.mn

2022 оны “Google”-ийн шилдэг хайлтууд


“Google” хайлтын системээс 2022 онд “Wordle” гэж үгийг хамгийн их хайжээ. Энэ нь АНУ-ын програм хангамжийн инженер Жош Уордлын 2021 онд зохион бүтээсэн үг таадаг тоглоомын нэр юм. Хайлтын шилдэг 10 үгийн жагсаалтад “cacao”, “homer”, “canny”, “foray”, “trove”, “sauté”, “tacit” зэрэг “Wordle”-ийн хариултууд оржээ. “Wordle” тоглоомын үгийг таахын тулд хэрэглэгч дээд тал нь зургаан оролдлого хийдэг. Энэ нь таван үсэгтэй бөгөөд хүн бүрт ижил байдаг.
Тэгвэл дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал нь хатан хаан II Элизабетийн нас баралт байжээ. Мөн хамгийн их хайсан үйл явдлын жагсаалтын гуравдугаарт Украин оров. Алдартнуудын хувьд Жонни Депп хайлтын жагсаалтыг тэргүүлсэн. Деппийн араас тайзан дээр Крис Рокийг алгадаж шуугиан тарьснаараа Уилл Смит удаалав. Теннисчин Серена Уильямс зодог тайлж буйгаа зарлаж, хэвлэл мэдээллийг шуугиулсан тул хамгийн их хайсан хоёр дахь тамирчин болжээ.
АНУ дахь “Google” хэрэглэгчид хурдан баяжих сонирхолтой байгаа нь судалгаагаар ил болов. Тодруулбал, “Mega Millions”, “Powerball” зэрэг сугалаат тоглоомуудыг хамгийн их хайжээ.
Түүнчлэн хэрэглэгчид зөвхөн үгээр бус зургаар, дуу хоолойгоор мэдээллээ хайх чиг хандлагатай болсон байна. Тухайлбал, хэрэглэгч дууны хэсгээс 10-15 секунд дуулаад л санаанд орж өгөхгүй байсан дуугаа олох боломжтой болсон алгоритм бий.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us