Xaxa.mn

“Yahoo”, “Google” компаниуд “Zoom app”-аас татгалзлаа

Коронавирусний хөл хорионы үеэр хэрэглэгчид харилцаа холбооны болон бизнес, санхүү, цахим худалдаа, цахим тоглоомын зориулалттай төрөл бүрийн программ хангамж идэвхтэй ашиглах болсон. Энэ нь дахин эрсдэл дагуулах болсон бөгөөд гэмт этгээдүүд иргэдийн идэвхтэй ашиглаж буй программ хангамжаар дамжин кибер халдлага үйлдэх нь нэмэгдсэн тухай судалгааны дүгнэлт гарчээ. Хамгийн сүүлийн жишээг дурдвал дэлхийн 20 гаруй орны 90 мянга орчим сургуультай хамтран ажилладаг, 10 сая орчим хэрэглэгчтэй “Zoom app” аппликейшн халдлагад өртжээ. Үүний улмаас хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, захидал харилцаа /чат/, мөн  энэ сарын эхээр хийгдсэн хувь хүмүүсийн видео дуудлага, улс орны хэмжээнд болсон томоохон хурал зөвлөгөөний мэдээлэл задарсан тул Малайз, Тайвань болон “Yahoo”, “Google” компаниуд “Zoom app” аппликейшнийг хэрэглээнээс хасч, цаашид ашиглахыг хориглоод байгаа юм.
Зөвхөн гуравдугаар сард гэхэд “Zoom app” ашиглаж 200 сая гаруй цахим уулзалт, хурал, зөвлөлгөөн зохион байгуулагдсан бөгөөд халдлага үйлдсэн этгээдүүд нь хэрэглэгчийн нэр, нууц үг, уулзалтын дугаар зэрэг хувийн мэдээллийг нь кибер гэмт хэргийн талбар болох “Dark web” дээр байршуулж байна. Тухайлбал “Zoom app” аппликейшний 352 хэрэглэгч, түүний дотор АНУ-ын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч томоохон байгууллага болон боловсролын долоон байгууллагын мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар татаж авах боломжтой холбоос буюу линкийг хайлтын системд үл илрэх “Dark web” дээр байршуулан худалдсан тохиолдол гарчээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us