Xaxa.mn

Хүнээс дутахгүй нүүрний хувирал сайтай муур: А Фей

Муур бол аз жаргалын амьтан. Мууртай айл баяр хөөртэй, аз жаргалтай байдаг. Тэдэнд сэтгэлээр унах явдал байдаг ч өхөөрдөм хөөрхөн ''үсэн бөмбөөхэй''-гөө хараад л дорхноо сэргэдэг. Хөөрхөн биш муур гэж хаана ч байхгүй, тэдний дотроос нэгэн нүүрний хувирал сайтай, аймхай муурыг танилцуулъя. Мандарин хэлээр ''тарган'' буюу А Фей нэрт муур интернет хэрэглэгчдийн дунд аль хэдийн алдартай болжээ. Түүний хүнийхээс дутамгүй царайны хувирал, өхөөрдөм царай яахын аргагүй хүмүүсийн сэтгэлийг татдаг байна. Ядарч, өлсөж яваа гудамжны нохой, муурыг гэртээ оруулж, тэжээнэ гэдэг Гандан орж юу гээд байгааг нь ч ойлгохгүй ''ном'' уншуулж, олсон хэд гурван цаасаа сахил алдсан, сүсэггүй хэдэн бүдүүн лам нарт цацахаас хэд дахин илүү, нэгэн насны буян байдаг. А Фейг гудамжинд хөсөр хаягдсан байхад шинэ эзэн нь олжээ. 



А Фей цочоогүй, уурлаагүй үедээ жирийн л нэгэн хөөрхөн муурын адил байдаг. Гэсэн ч түүнийг өдтэй тоглоомоор тоглуулах, эсвэл хоол өгөх, бага зэрэг цочоох үед ийм өхөөрдөм царай гаргадаг гэнэ. Нүүрний хувирал сайтай муураа эзэн нь жүжигчин болгоно хэмээн ярьж явдаг гэнэ шүү. 









Б.Эрхбилгүүн
Zuv.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us