Xaxa.mn

Хамгийн бага судлагдсан гариг дээрх хачирхалтай үзэгдэл

Дэлхийг хэрсэн “COVID-19” цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаа ч дэлхийн олон оронд ажил өрнөсөөр, амьдрал үргэлжилсээр, шинэ содон, сонирхолтой бүхэн хүн төрөлхтнийг гайхшруулсаар байна. Тиймээс энэ удаа шинжлэх ухаан танин мэдэхүйн салбарт хийгдэж буй шинэ нээлтүүд, сонирхолтой туршилтууд, судалгаануудын талаарх мэдээллийг онцлон хүргэж байна. 
 
Далайн ван, Тэнгэрийн ван гариг дээр очир алмазаар бороо ордог 
Олон зууны түүхийг хадгалсан их нууц газар дор ч, гариг эрхэс дээр ч байсаар байгаа билээ. Үүнийг гэрчилсэн бас нэгэн сонирхолтой судалгааг манай улсын археологичдын баг  Монголын эзгүй хээр зэлүүд бүс нутгаас олсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, Улаанбаатарын их сургуулийн археологичдын баг 2017 онд Монголын төв хэсэгт орших Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Орхон голын сав газраас гайхамшигтай олдворуудыг олж байсан. Энэ малтлага судалгаа үргэлжилсээр  Хятадын эзэнт гүрний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байсан нэгэн гүрний нийслэлийг илрүүлсэн байна. Тэд ер бусын хүчирхэг хийгээд нууцлаг Хүннү гүрний нийслэл болох Луут хот буюу Лунчэн хотыг Монголын төв нутгаас илрүүллээ хэмээн мэдээлж байна. Энэ тухай бид өмнө нь бас мэдээлж байсан билээ. Тэгвэл мөн АНУ-ын Стэнфордын их сургуулийн дэргэдэх Үндэсний хурдасгуур лабораторийн судлаачид  гариг эрхэсийн дээр бас нэгэн гайхамшигтай үйл явдал өрнөж байгааг дэлхий нийтэд мэдээлээд байна. Энэхүү эрдэмтдийн баг Далайн ван, Тэнгэрийн ван гариг дээр жинхэнэ очир эрдэнээр бороо ордог болохыг туршилтаар баталжээ. Энэ  хоёр гариг мөсөн гариг эрхэст ордог ч бодит байдал дээр эдгээрийг бүрдүүлдэг бодис нь шингэн, хийн төлөвт байдаг бөгөөд температур нь олон мянган хэмд хүрдэг байна. Далайн ван, Тэнгэрийн ван гаригийн агаар мандал гол төлөв гелий, устөрөгчөөс бүрддэг ч, гүнд нь метан зэрэг илүү хүнд элемент, бодис байдаг аж. Таамаг ёсоор, 7000 км гүнд агаарын температур болон даралт асар өндөр учраас  метан нь нүүрстөрөгч, устөрөгч болон задардаг аж. Ингэснээр илүү хөнгөн устөрөгч агаар мандал руу хөөрч, нүүрстөрөгч хүрээлэн буй орчны нөлөөнд очир алмазан талст болж, эсрэгээр цөмд тунадаг байна.  Энэ онолыг батлахыг тулд Стэнфордын их сургуулийн дэргэдэх Үндэсний хурдасгуур лабораторийн судлаачид Тэнгэрийн вангийн гүн дэх нөхцөлтэй төстэй орчныг бүрдүүлжээ. Ингэхдээ метаны (CH4) оронд стирол (C8H8) гэх бодисыг ашигласан байна. Энэ бодисын физикийн шинж нь асар өндөр температур, даралтын нөлөөнд метаны хувирдаг бодистой төстэй гэнэ. Туршилтын үр дүнд стиролд агуулагдаж буй нүүрстөрөгч очир эрдэнэ болж хувирсан бөгөөд үлдсэн хэсэг нь цэвэр устөрөгч болжээ. Мөсөн гаригс дээр очир эрдэнэ бий гэсэн онол олон арван жилийн өмнө гарсан бөгөөд түүнээс хойш туршилтаар ч тэр, тооцооллоор ч тэр батлагдаж байжээ. Манай нарны аймгийн хамгийн алслагдмал гарагс болох Далайн ван, Тэнгэрийн ван харьцангуй бага судлагдсан байна.  Дэлхийгээс асар хол орших эдгээр гаригт зөвхөн “Voyager-2” сансрын аппарат хүрч чадсан. 
 
 
 
Гэхдээ эл аппарат эдгээр гаригийг судлах даалгаваргүй байсан тул хажуугаар нь өнгөрч байжээ. АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн мэдээллээр, Тэнгэрийн заадаст Далайн Ван, Тэнгэрийн вантай төстэй мөсөн гаригсын тоо Бархасбадь, Санчир зэрэг хүйтэн гарагсаас арав дахин их байдаг аж. Энэхүү шинэ нээлт эрдэмтдийн бас нэг таамгийг баталж байна. Учир нь Далайн ван гараг нарнаас 2.6 дахин их эрчим хүч ялгаруулдаг байна. Хэрэв тус гарагийн цөмд очир алмаз үнэхээр тунаж, хуримтлагддаг бол эдгээрийн таталцлын хүч бусад материалтай үрэлцэх явцад дулааны эрчим хүч болж хувирч, улмаар гариг асар хүчтэй халдаг байна.
 
 
Б.ТуулЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин  
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us