Xaxa.mn

“Goovis” төхөөрөмж виртуал ертөнцөд кинотеатрын асар том дэлгэцийг харуулна

Дэлхий дахинд коронавирусний тахлыг цар тахал хэмээн зарлаж олон улсад хөл хорио тогтоогоод байна. Иргэдийг гадагш гарахгүй гэртээ байхыг зөвлөж байгаа. Олон нийтийн газар тодруулбал, цэнгээний газар, кино театр, томоохон цэцэрлэгт байгууламжуудыг түр хугацаагаар үүд хаалгыг нь хаасан. Энэ үед сая сая хүн орон гэртээ бараг л хийх зүйлгүй уйдаж, эхнээсээ сошиал ертөнцөөр аялах сонголтыг хийж байна. Тэгвэл технологийн нэгэн компанийн танилцуулсан VR шил хүмүүст кинотеатрт кино үзэж буй мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц ээлжит нэгэн сонирхолтой төхөөрөмжийг хийж бүтээгээд байна. Энэ бол “Goovis Young” нэртэй виртуал шил юм.  Үүгээр 800 инч хэмжээтэй асар том дэлгэц виртуал хэлбэрээр харагдана. Кинотеатрын том дэлгэцийг 22 метрийн зайнаас харж буй мэт үзэгдэх болно. 1920/1080-аас 3840/1080 үзүүлэлттэй 3147 ppi пиксел нягтаршилтай Goovis M-OLED хос дэлгэцтэй. Өнгөний чанар, хурдны үзүүлэлт нь төгс болж өгсөн. Удаан хугацаагаар ширтсэн ч нүд чилэх, өвдөх гэсэн сөрөг үр нөлөөгүй хэмээн онцолсон байна. Ойролцоогоор 20 гр жинтэй. Өөртөө USB-C, lightning, HDMI оролттой. Бүхий л төрлийн ухаалаг хэрэгсэлд холбон ашигладаг. Жишээ нь, нисдэг дрон, планшет, робот-тоглоом, тоглоомын консол, Blu-Ray тоглуулагч зэрэг бусад төхөөрөмжид холбогддог. Энэхүү төхөөрөмж энэ онд 700 ам.долларын үнэтэйгээр зах зээлд худалдаалагдах юм байна.
mminfo.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us