“Самсунг” компани хүн шиг сэтгэл хөдлөлөө мэдэрч, хадгалж чадах виртуал хүмүүсийг шинээр бүтээснээ Лас Вегас хотод болсон “Хэрэглэгчийн цахилгаан бараа 2020” шоуны эхний өдөр танилцууллаа. Неон гэж нэрлэсэн энэ виртуал хүмүүсийг “Стар лабс” компанийн захиалгаар бүтээсэн байна. Шинжлэх ухааны байгууллага энэ дижитал хүн нь видео тоглоомд гарч ирж болно. Телевизийн хөтлөгч, хэвлэлийн төлөөлөгч, кинонд жүжигчнээр ажиллаж чадна гэж мэдээлжээ. Хэдийгээр үүнийг шинэ зүйл биш гэж харж болох ч виртуал хүмүүс гэж байдаг. Харин Неон гэж нэрлэсэн виртуал хүмүүс нь хүмүүстэй харилцах боломжтойгоос гадна сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг гэж зохион бүтээгчид нь ярьжээ. Энэ хүмүүс нь бие даасан цорын ганц хувь хүн шиг зан чанартай. Тэд үүнийгээ үйлдэл хөдөлгөөн, харилцан ярилцах замаар харуулж чаддаг гэж компанийн зүгээс мэдээлсэн байна.
“Стар лабс” компаниас мэдэгдсэнээр виртуал хүмүүс нь байгалийн ээдрээтэй зүйлсээс урам авдаг. Учир нь тэднийг энэ тохиолдолд хүмүүс хэрхэн хамтран ажилладаг, биеэ хэрхэн авч явах, харагддагийг мэдрүүлэх зорилгоор сайн бэлдсэн аж. Мөн хиймэл оюуны бүтээсэн видео бичлэг нь жинхэнэ хүн бүтээсэн бичлэгтэй улам адилхан болж байгаа. Хуурамч бичлэг хийгчид гэж нэрлэдэг хиймэл оюун ухаанд энэ арга нь олны танил хүмүүсийн үгийг ашиглах боломжийг олгодог гэж мэдэгджээ.
Зарим шинжээч виртуал хүмүүс нь сонгуулийн компанит ажлын үеэр энэ аргыг ашиглаж санал хураалтыг удирдах, улс төрийн зөрчлийг хурцатгахаас эмээж байгаа аж. J.Gold нийгэмлэгийн шинжээч Жек Голд “Самсунг” компани виртуал хүмүүсийг сэтгэл хөдлөл, үйлдлээ илэрхийлж чаддаг болговол шинэ зах зээлийг тэргүүлэх боломжтой гэв. Тэрээр “Бид энэ нь юу болох талаар мэдэх хүртэл хүлээх хэрэгтэй. Бүх тохиолдолд үйлчлүүлэгч нарт үзүүлэх үйлчилгээ, тусламж, дасгал сургуулилтад туслах зэрэг салбарт нөлөөтэй болно. Түүнээс гадна хүнийг хуурахын тулд хэрэглэж болно” гэв. Харин “Самсунг” болон “Стар лабс” компани неон гэж нэрлэсэн виртуал хүмүүс нь ердийн ойлголтоос илүү жирийн хүмүүсээс ялгахад хэцүү төстэй гэж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын энэ компани тэдний бүтээсэн виртуал хүмүүс нь худалдааны төлөөлөгч, санхүүгийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэнэ гэж найдаж байгаа аж. “Самсунг” компанийн дэд захирал байсан Мистри “Бид виртуал хүмүүсийг шинжлэх ухааны зөгнөлт кинонд тоглуулахыг мөрөөддөг байсан” гэв. Энэ хиймэл хүмүүс нь манай ертөнцөд нэгдсэнээр хүн нь хүнээрээ, машин нь хүн шиг байх илүү сайн ирээдүй рүү хөтлөх шинэ сэжим болж өгнө” гэж ярьсан байна.
Х.ОюунболдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичих