Apple компаниас өнгөрсөн долоо хоногт зарласан мобайл үйлдлийн систем iOS-ийн шинэ 12 дахь хувилбар өнөөдрөөс эхлэн iPhone, iPad төхөөрөмжүүдэд суурилахад бэлэн болжээ.
Системийн шинэ хувилбарыг суурилуулахдаа Settings->General->Software Update замаар нэвтэрнэ.
Шинэ хувилбарын давуу талууд:
Таны төхөөрөмж iOS 12-ыг суулгах боломжтой эсэхийг дараах жагсаалтаас шалгаж болно.
Системийн шинэ хувилбарыг суурилуулахдаа Settings->General->Software Update замаар нэвтэрнэ.
Шинэ хувилбарын давуу талууд:
- Хуучин iPhone-уудын аппликэшн нээх хурд 40 хувь, гарны товчлуур нээгдэх хурд 50 хувь, камер нээгдэх хурд 70 хувиар тус тус нэмэгдэнэ
- Цоожтой дэлгэцэнд ирсэн мэдээллүүдийг групп болгон багцалж харуулна.
- Siri-г тодорхой нэг үйлдэлд зориулан шорткат болгож хадгалах боломжтой.
- Тодорхой аппликэшнүүдийн хэрэглэх цагийг тохируулж, хэрэглээгээ хязгаарлаж болно. Энэ боломжийг Screen Time гэж нэрлэж байгаа.
- Photos апп хайлтын шинэ горимтой болсон
- Measure нэртэй шинэ аппликэшнийг ашиглан камераараа бодит юмсийн урт, зайг хэмжиж болно.
Таны төхөөрөмж iOS 12-ыг суулгах боломжтой эсэхийг дараах жагсаалтаас шалгаж болно.
Сэтгэгдэл бичих