Дэлхийн барын өдөр өнөөдөр тохиож байна. 2010 онд Санкт-Петербургт болсон олон улсын арга хэмжээгээр энэ араатан амьтны үржлийг хадгалах үүднээс эл өдрийг санаачилжээ. Бар амьдардаг 13 орон уг санаачлагыг гарган дэмжсэн байна. Бар тийм урт амьдралтай биш, дөнгөж 15-16 жилийн настай. Хорин нас хүрэх нь ховор. Сүүлийн хамт биеийн урт нь 3 метр, жин нь 350 кг. Харамсалтай нь одоо дэлхийн хэмжээнд 5000 бар үлдээд байна.
Бар хамгийн том араатнуудын гуравт бичигддэг ба өмнө нь туйл, тайгын баавгайнуудыг оруулсан байгаа,
Барын соёо нь 10 смын урттай.
Шөнө бар хүнээс зургаа дахин сайн хардаг.
Бар муурын аймгийнхнаас уснаас айдаггүй цорын ганц төрөл нь юм.
Барын зураасууд нь үснээс гадна арьсанд нь байдаг. Нийтдээ зуу гаруй зураастай. Тэр нь давтагддаггүй.
Ганцаар амьдардаг амьтан. Бамбарууд нь эхтэйгээ цуг байгаад хоёр жилийн дараа замаа хөөдөг.
Эмэгчин нь жилийн 4-5 хоногт л орооны цагтай.
Бар отолтоор ав хийдэг ба хэрэв ав нь түүнийг харсан бол тэр бараг довтлохгүй.
Түүний авын 10-ны нэг нь амжилттай болдог тулд тэр аль болох их мах иднэ. Хооллосных нь дараа жин нь 30 кг-аар нэмэгддэг.
Сэтгэгдэл бичих