Дэлхий дахинаа тархаад байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хөл хорионы арга нийтээр ашиглах болсон. Тэгвэл энэхүү хөл хорионы үеийг залуус бүтээлчээр ашиглаж, “Toyota Land Cruiser-200” маркийн автомашиныг модон эдлэлээр сийлсэн байна.
Тэдгээрийн модоор сийлэх үеийн процесс нь яг л жинхэнэ машины үйлдвэрийн шугамтай төстэй болж чадсан нь сонирхолтой байв. Мөн кузов, рам, их биеийн хэсгүүд, дээвэр гээд л олон зүйлсийг сэтгэл гарган бүтээсэн байна. Ялангуяа урд нүүрэн хэсэг бол нэлээд нарийн ажиллагаатай ур эв дүй шаардсан ажиглагдав.
Ингээд та бүхэндээ модоор сийлсэн “Toyota Land Cruiser-200” маркийн автомашины бичлэгийг хүргэе.
Сэтгэгдэл бичих