Коронавирусын тархалттай холбоотойгоор Испанийн Мадрид хотын удирдлагууд гудамжинд зөөврийн кино театрууд байршуулжээ. Ингэснээр Испанийн нийслэл хотын оршин суугчид шууд тагтан дээрээсээ кино үзэх боломжтой болж байна. Хотын захиргаа энэ үйлдлээр дамжуулан удаан хугацааны турш тусгаарлагдаж буй иргэдээ дэмжихийг хүсжээ. Том дэлгэцүүд суурилуулсан фургон автомашинууд үдэш бүр хотын дүүргүүдээр явж хүмүүст кино үзүүлж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих