Xaxa.mn

APPLE цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Apple компаний удаан хүлээгдсэн Apple Spring Loaded арга хэмжээ 2021 оны 04-р сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагт виртуал хэлбэрээр болж өнгөрлөө. Тус арга хэмжээг Apple брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч Sain Electronics Монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэлээ.
Арга хэмжээний үеэр технологийн хорхойтнуудын сонирхлыг татаж, гэнэтийн бэлэг болж задарсан хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээг тэд танилцуулсан юм.
Apple Card
Арга хэмжээний эхэнд тэд Apple Card Family-ийг танилцууллаа.  Apple Card Family нь 2 хүнд Apple Card-ийг хамтран эзэмших, зээлээ хуваалцах, нэгтгэх боломжийг олгох бөгөөд мөн эцэг эхчүүдэд Apple Card-аа хүүхдүүдтэйгээ хуваалцаж зардлын хязгаарлалт, хяналт хийж, ухаалаг, аюулгүй санхүүгийн зуршилд сургахад туслана гэж тэд онцолжээ.
Apple Podcast
Энэ бол сонсогчдын дуртай контент бүтээгчдийнхээ санал болгож буй дээд зэрэглэлийн захиалгыг сонсож болох Apple Podcasts Subscriptions үйлчилгээ бөгөөд тэд Apple Podcasts дээр олон сая үнэгүй нэвтрүүлгүүдийн хамт тус үйлчилгээг танилцуулсан.
170 гаруй улс орон, бүс нутгийн сонсогчид сурталчилгаагүйгээр сонсох, шинэ цуврал нэвтрүүлгийн онцгой эрх авах зэрэг зохиогчдын санал болгосон олон давуу талыг багтаасан “Premium” багцыг захиалж болохоор болжээ.
iPhone 12 болон iPhone Mini
Арга хэмжээний үеэрх бас нэг гайхалтай гэнэтийн бэлэг нь iPhone 12 болон iPhone 12 mini-н хаврын цоо шинэ өнгийг танилцуулсан явдал байлаа. Энэхүү шинэ өнгө нь iPhone 12-ийн хөнгөн цагаан ирмэгийг нарийвчилсан арын шилтэй төгс зохицсон өнгөөр тодотгож өгсөн байна. Хоёр загвар нь хүчирхэг тооцоолох чадвартай гэрэл зургийн функцууд болон хамгийн өндөр чанартай видео бичлэгийг гаргах чадалтай дэвшилтэт хос камерын системтэй,  OLED өргөн дэлгэцээр илүү хурц, илүү тод үзэх боломжтой юм. Мөн Apple-ийн бүтээсэн A14 Bionic буюу ухаалаг гар утасны хамгийн хурдан чипийг ашиглан бүтээгдсэн билээ.
AirTag
Apple AirTag хэмээх жижиг, дэгжин хийцтэй дагалдах хэрэгслийг танилцуулсан нь Apple-ийн Find My аппликейшн дээр хамгийн ач холбогдолтой зүйлүүдийг хянах, олоход зориулсан AirTag төхөөрөмж байсан бөгөөд гар цүнх, түлхүүр, үүргэвч болон бусад зүйлд холбосон эсэхээс үл хамааран миний сүлжээг хайж олох өргөн цар хүрээтэй, алдсан зүйлээ хамгийн хялбараар хайж олоход тусалдаг. Тус бүтээгдэхүүн нь  4-р сарын 30-наас эхлэн дэлхий даяар худалдаанд гарна гэж мэдэгдлээ.
Apple TV
Apple компани Apple TV 4K-ийн дараагийн үеийг зарлаж, Dolby Vision-тэй өндөр хурдны HDR төхөөрөмжийг хэрэглэгчдэд хүргэж, дуртай контентоо хамгийн өндөр чанартайгаар үзэх боломжийг олголоо. Шинэ Apple TV 4K-ийн гол цөм нь график гүйцэтгэл, видео декодчилол, аудио боловсруулалтанд ихээхэн түлхэц болох A12 Bionic чип юм.
Siri Remote нь цоо шинэ дизайнтай, байршлийн мэдрэмжтэй болсон ба Apple TV дээр шоу, кино үзэхэд  илүү хялбар болсон байна. Телевизийн хамгийн хүчирхэг үйлдлийн систем болох tvOS-той Apple TV 4K нь телевизийн ертөнцөд шинэчлэл хийнэ гэж Apple компани онцолсон.
Apple iMac
Apple компани M1 чипээр тоноглогдсон, илүү нягт, гайхалтай нимгэн хийц бүхий цоо шинэ iMac-ийг танилцууллаа. Шинэ iMac нь ердөө 11.5 миллиметр нимгэн хийцтэй, хажуу талаасаа бараг  л харагдахгүй гэмээр гайхалтай дизайн, хүчирхэг гүйцэтгэлийг санал болгож айна. Хэрэглэгчийн хувийн хэв маягт нийцсэн, ямар ч орон зайг тодруулахуйц олон өнгөний сонголттой болсон бөгөөд  11.3 сая пикселийг багтаасан, 500 нит гэрэлтэлт, тэрбум гаруй нягтаршил мэдрэгч бүхий 24 инчийн 4.5K Retina дэлгэцтэй, гайхалтай тод харагдах үзүүлэлттэй болсон байна.
Шинэ iMac нь 1080p FaceTime HD камер, студийн чанартай микрофон, зургаан чанга яригчтай дууны системийг багтаасан бөгөөд энэ нь Mac дээр урьд өмнө нь байгаагүй хамгийн хүчирхэг камер, аудио юм. Мөн Touch ID нь iMac дээр анх удаа орж ирж байгаа нь онцлог байсан бөгөөд аюулгүйгээр нэвтрэх, Apple Pay-р худалдан авалт хийх, хэрэглэгчийн профайл солих нь урьд өмнө хэзээ ч байгаагүй хялбар болжээ. M1 MacOS-н хослол мөн гайхалтай болсон бөгөөд өмнөх загвараас 21 дахин хурдан ажиллана. Photoshop болон ижил прогррамууд дээр 2 дахин хурдан график үзүүлэлт гаргах юм. Мөн IOS -д зориулсан App-ууд тоглоомуудыг шууд iMac дээр ашиглах боломжтой.
Тэжээлийн шугам нь 2м урттай болж холбоход илүү хялбар болсон. Ногоон, шар, улбар шар, ягаан, нил ягаан, цэнхэр, мөнгөлөг өнгийн сонголтуудтайгаар худалдаанд гарах бөгөөд Magic keyboard, trackpad нь мөн iMac-н үндсэн өнгөтэй нь хослох өнгөтэй гаржээ.
iPad Pro
Apple-с iPad дээр байгаа хамгийн хүчирхэг, дэвшилтэт iPad Pro-г зарлаж, iPad дээр боломжтой зүйлсийн хязгаарыг давж Apple-ийн бүтээсэн M1 чипийг нэмж хийснээр асар их дэвшилт болж, iPad Pro нь энэ ангиллын бүтээгдэхүүн дундаа хамгийн хурдан төхөөрөмж болсон бөгөөд хамгийн анхны iPad-ай харьцуулахад 75 дахин хурдан үзүүлэлттэй болсон юм. 12.9 инчийн iPad Pro нь шинэхэн Liquid Retina XDR дэлгэцтэй бөгөөд iPad Pro-д хэт динамик хүрээг болон HDR-г нэмж өгсөнөөр илүү бодит нарийвчлалтай болсон. 5G сүлжээг дэмждэг болсон бөгөөд Thunderbolt-ийг хүлээн  авах боломжтой болжээ. Нэмж дурдахад цоо шинэ Ultra Wide урд камер нь Center Stage-ийг идэвхжүүлж, хэрэглэгчдийг видео дуудлага хийхэд автоматаар голлуулж, хүрээтэй байлгах шинэ боломжийг олгож байна.
12.9 инчийн iPad Pro-н Шинэ Liquid Retina XDR дэлгэц нь Pro Display XDR-ийн гайхалтай дэлгэцийн гүйцэтгэлтэй бөгөөд 5.6 сая пикселийг дэлгэцэнд багтаасан HDR-н ачаар илүү өнгөлөг, ялгарал ихтэй контент бүтээх боломжтой болсон.
Liquid Retina XDR дэлгэц нь дэлгэцийн бүх хэсэгт 10,000 гаруй LED ашигладаг, хамгийн сүүлийн үеийн мини-LED дизайнаар бүтээгдсэн бөгөөд 1000 хүртэл нит бүрэн дэлгэцийн гэрэлтүүлэг, 1600 нитийн дээд гэрэлтүүлэгтэй байна.  Thunderbolt нь USB-C-тэй ижил портын дизайн ашигладаг тул та кабель-аа солих шаардлаггүй, илүү хурдан бөгөөд USB-C-ийн 10Gbps-тай харьцуулахад 40Gbps хүртэл дамжуулах боломжийг олгодог. 6.4мм-н нимгэн болгож өгсөн, бүтэн өдрийн турш ашигалах боломжтой цэнэг хураагуурыг мөн багтааж өгчээ.
Мөн энэхүү хүчирхэг төхөөрөмжүүдтэй хоршин ажилладаг дагалдах хэрэгслүүдийн шинэчлэлтийг танилцуулсан. Бодит мэт зураглал, мэдрэмжийг өгдөг Apple pencil-н хувьд өөр өөр хэлийг дэмжих боломжой болсон бол шинэчлэгдсэн хамгийн нимгэн Magic keyboard түүний шинэ цагаан өнгөний сонголтыг мөн танилцуулсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us