Цахим худалдааны “Etsy” компани залуу хэрэглэгчдийг татаж, үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэхийн тулд “Depop” App-ийг 1.63 тэрбум ам.доллароор худалдан авахаар болсон байна.
Хэлцэл энэ оны III улиралд эцэслэгдэх төлөвтэй байна. “Depop” нь хуучин бараа, бүтээгдэхүүний худалдааны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү App-ийн хэрэглэгчдийн 90 хувь нь 26-аас доош насныхан байгаа аж. АНУ-д хувцасны хоёрдогч зах зээл хурдтай тэлж байгаа юм. Үнэлгээ нь 2024 он гэхэд 64 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg Tv
Сэтгэгдэл бичих