Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын киног тараах болон үзэхийн эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж байгаа энэ үед Хойд Солонгосын Нампу хотод Өмнөд Солонгосын олон ангит киног нууцаар үзэж байгаад баривчлагдсан зургаан сурагчид ял оноосон гэж эх сурвалж мэдээллээ.
Daily NK-ийн эх мэдээлснээр энэ сарын хоёрны өдөр Нампу хотын 1-р сургууль дээр 12-р ангийн хоёр эрэгтэй сурагч 11-р ангийн дөрвөн эмэгтэй сурагчтай хамт Өмнөд Солонгосын кино болон олон ангит киног үзэж байгаад баригдаж тэдний шүүх хурлыг нээлттэй явуулжээ. Шүүх хуралд тус зургаан сурагч оролцохдоо гартаа дөнгөтэй эрүүдэн шүүлгэсэний улмаас нүүр болон биеийн бүх хэсэг нь хөх няц болсон байдалтай индэр дээр гарч ирж тэдний дэргэд эцэг эх нь зогсож сургуулийн багш сурагчид шүүх хурлыг үзжээ.
Тус сурагчидыг өнгөрсөн жилээс эхлээд энэ жилийн 3-р сар хүртэл 120 анги Өмнөд Солонгосын бүрэн хэмжээний кино болон олон ангит киног үзсэн гэсэн байна. Хориотой зүйл үзэхээс гадна эргэн тойрны сурагчидаа уруу татсан хэргээ хүлээхгүй байгаа учир хатуу шийтгэхээр болжээ. Ингээд тус сурагчидад хөдөлмөрийн лагерт 5 жил хорих ял шүүхээс оноолоо.
Хойд Солонгост, Өмнөд Солонгосын кино, бичлэг, ном зохиолыг үзэх болон бусдад тараах хуулиар хориотой бөгөөд хууль зөрчвөл хөдөлмөрийн лагерт насаар нь хорихоос эхлээд цаазаар авах хүртэл хатуу шийтгэлтэй байдаг ч дээр сурагчид насанд хүрээгүй хүүхдүүд учир араай хөнгөн ял оногдуулсан бололтой.
Сэтгэгдэл бичих