Xaxa.mn

Samsung дэлхийн анхны 5G-таблет үйлдвэрлэлээ

Самсунг компани тав дахь үеийн сүлжээнд холбогдох боломжтой анхны  Galaxy Tab S6 5G таблетаа танилцууллаа. Энэ шинэ төхөөрөмжийг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өдрөөс Өмнөд Солонгост худалдаалж эхэлсэн байна. 
 
Төхөөрөмж нь өнгөрсөн онд гарсан Galaxy Tab S6 таблет дээр суурилсан бөгөөд техникийн боломжийн хувьд Wi-Fi  болон LTE-тэй загваруудаас огт ялгаагүй, гагцхүү Snapdragon X50 5G модемтой юм байна. 
 
Galaxy Tab S6 5G таблетыг одоогоор зөвхөн Өмнөд Солонгост худалдаанд гаргасан бөгөөд ойролцоогоор 850 ам.долларын үнэтэй байгаа гэнэ. 
 
 
Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us