ШАНХАЙ. /Shanghai Daily/. Шанхайн хэсэг бүлэг эрдэмтэд дэлгэц болгон ашиглах боломжтой нэхмэл давуу зохион бүтээжээ.Судалгаа нь үр дүнд хүрсэн тухай Фуданийн их сургуулийн мэргэжилтнүүд "Shanghai Daily" сонинд мэдээлсэн байна.
Төслийг удирдагч Пэн Хуэйшэний мэдэгдсэнээр, тус материалын ажиллагаа нь компьютер юмуу ухаалаг гар утсыг санагдуулна гэжээ. Үүнээс гадна цаашид харилцаа холбооны технологид хэрэглэх боломжтой болж магадгүй аж.
Даавуун дэлгэцийг тунгалаг гэрэлтүүлэгч утсан дээр тулгуурлан бүтээжээ. Эрдэмтэд лабораторын нөхцөлд 6 метр урт, 25 см өргөнтэй даавуу дэлгэцийг бүтээсэн байна.
Пэн Хуэйшэний ярьж буйгаар, тус дэлгэцийг үүнээс илүү том хэмжээтэйгээр бүтээх боломжтой байжээ. Нягтрал нь нугалах болон сунгаж татах үед ч хэлбэрээ алдахгүй тогтвортой байдгийг тэрбээр цохон тэмдэглэв.
“Нэхмэл даавуун дэлгэц нь уян хатан бөгөөд агаар нэвтрүүлэх чадвартай. Үүнээс гадна угаалгын машины олон зуун удаагийн угаалтыг тэсвэрлэх чадвартай тул хэрэглэхэд тохиромжтой юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих