НЬЮ-ЙОРК. /Reuters/. Америкийн технологийн томоохон компани болох "International Business Machines" (IBM) квантын тооцоололд зориулж, “Eagle” хэмээх хүчирхэг шинэ чип бүтээснээ мэдэгджээ.Ирэх хоёр жилийн хугацаанд энэхүү чип нь зарим даалгавруудыг гүйцэтгэхэд сонгодог компьютеруудаас илүү гарах боломжийг квантын системд олгоно гэдэгт IBM компанийнхан итгэлтэй байна. “Eagle” нь квант хэлбэрээр илэрхийлэгдэх 27 кубит мэдээллийг боловсруулах хүчин чадалтай юм. Сонгодог компьютерууд нь "1" эсвэл "0" гэсэн утгатай битүүдийг ашиглан ажилладаг бол кубит нь нэгэн зэрэг "1" ба "0" утгатай байдаг ажээ.
IBM мөн 2022 онд 433 кубит мэдээлэл боловсруух хүчин чадалтай “Osprey” чип болон 1 121 кубитийн “Condor” чипийг бүтээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих