Бид эдгээр зүйлсийг өдөр тутамдаа буруу хийж хэвшсэн байдаг. Гэтэл биднийг даган дуурайх үр хүүхдүүддээ буруу үлгэр уурайлал үзүүлэхгүйн тулд зөв хэвшиж зөв үйлдэл гаргаж тэднийгээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Ингээд зөв хийж хэвших хэдэн зүйлсээс хуваалцъя.
Ариун цэврийн өрөөний суултуурын усыг урсгахад усны жижиг хэсгүүд нь агаарт дэгдэж байдаг тул өрөөнд байрлах алчуур, сойз гэх мэт зүйлсэд бохир ус хүртээхгүйн тулд та суултуурны тагийг хаасны дараа усаа татаж хэвшинэ үү.
Та жолооны хүрдийг зөв жолоодох нь таныг автомашины осолд орохоос хамгаалах болно. Хүрдийг жолоодох хамгийн зөв байрлал бол дээрх зурагт үзүүлсэн байрлал юм. Дээрх байрлалд ослын дэр хоёр гарын дундуур гарч таныг ослоос хамгаалах юм.
Та хөлс дарагчийг өглөө гэрээсээ гарахдаа хэрэглэж байна уу? Тэгвэл энэ нь буруу юм. Хөлс дарагч бүтээгдэхүүн нь ихэвчлэн 24 цагийн турш хамгаалдаг бөгөөд та орой унтаын өмнө хэрэглэснээр өглөөд биед шингэн бүтэн өдрийн турш таатай мэдрэмжийг төрүүлэх болно.
Хувцасны шүүгээний зайг ашиглах шилдэг арга бол хувцасаа хуйлж хийх юм. Ингэснээр та илүү их хувцасыг нэг нүдэнд багтаах боломжтой юм.
Бид ханиаж найтаахдаа ихэнхдээ гарын алга хэсгээр амаа халхалдаг. Ингэж ханиалгасны дараа хэн нэгэнтэй гар барих, хаалганы бариулнаас барих зэргээр бактер амархан тарах хэлбэр болдог. Тиймээс бид гарын нугалам хэсгийг ашиглавал нян бактер тарах явцыг багасгах юм.
Хэдхэн секундэд цэвэрлэж болох зүйлд цагаа дэмий бүү үр. Ус болон аяга таваг угаагч шингэнээ хийгээд холигчийг ажиллуулахад л болно.
Та доошоо харж унтах дуртай байж болох юм гэвч энэ нь таны нуруунд ачаалал өгч бусад бие эрхтэнд өвдөлт үүсгэж ядраахад хүргэдэг. Тиймээс дээшээ харж унтах нь таны нуруу, хүзүүгээ эрүүл байлгаж тайван амрах төгс нөхцөл юм.
Дээрх тулгуур хөлийг та компьютерийн гар дээр бичиж сурж байх үе ашиглах боломжтой. Хэрэв та гар дээрх товчлууруудыг сурж авсан бол энэ тулгуурыг буулгаж ширээн дээр бүрэн наалдуулж байршуулах хэрэгтэй.
Хэрэв та ажлаасаа хоцорч байвал нугалаас гарсан өмд таныг улам стрестүүлэх болно. Зурагт үзүүлснээр цаасан хоолойг өлгүүрт байрлуулж өмдөө өлгөснөөр таны амьдралаас багахан ч гэсэн стресийг авч хаяж байна гэсэн үг.
Танд амжилт хүсье!
Суултуурын ус татах

Машин жолоодох

Хөлс дарагч хэрэглэх тохиромжтой цаг
Хувцасны шүүгээ

Ханиах, найтаах

Холигч цэвэрлэх

Зөв байрлалаар унтах

Компьютерийн гарын тулгуур

Өмд өлгөх

Сэтгэгдэл бичих