Xaxa.mn

Бэлэг тэмдэг болсон “дэд сайд”-ууд хэнд хэрэгтэй гэж



УИХ-ын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Намрын чуулганаар хэлэлцдэг хамгийн гол асуудал бол ирэх оны төсөв байдаг. Монгол улсын эдийн засаг хямарсан хэвээр байгаа гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Эдийн засгийн өсөлт гэж бараг л байхгүй байсаар, хэдэн жилийг бид ардаа үдлээ. Намрын чуулганы төсөвт хамгийн эхэнд яригдах асуудал бол дэд сайд нар болон агентлагуудын орлогч дарга нарыг цомхтгох асуудал хэлэлцэх ёстой жагсаалтыг дээгүүрт бичигдсэн байх.

Төсвийн хөрөнгөнд хамгийн их халгаатай дэд сайд нарыг цомхтгох нь хэтэвч нимгэн энэ цаг үед тэдэнд олгож буй цалинг танах явдал юм.
Уг асуудлаар өнгөрсөн жил УИХ-ын гишүүн О.Баасанхүү “сайд нарын орон тоог хасъя, давхар дээлтэй сайд нарын гишүүдийн цалинг нэг цалингаар нь тооцон олгож байя” хэмээн дорвитой хэд хэдэн санал дэвшүүлсэн ч түүнийг нь УИХ-аас дэмжигдээгүй. Гэхдээ түүний энэ санал тавхан гишүүний санал дутаж буулт хийснээс бус овоохон зүйлийн төлөө ширүүхэн дайрч байсан.

Дэд сайд нарыг эсэргүүцэж буй О.Баасанхүү гишүүний уг саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж энэ тухайгаа Ерөнхий сайдад санал хүргүүлсэн боловч хараахан үр дүнд хүрээгүй. Харин өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд дэд сайд нар дээр аймаг, нийслэл, агентлагуудын хоёр байдаг орлогч, тэргүүн, дэд сайд нарын албан тушаалыг нэг нэгээр нь цөөрүүлж, тэдэнд зориулсан их  хэмжээний төсөв хөрөнгийг танах шаардлага хүргүүлсэн.
Дэд сайд нарыг цотхотгох уг шаардлагад дуу нэгтэйгээр дэмжиж, ам сайтай байгаа хүмүүс бол УИХ-ын гишүүд болон жинхэнэ сайд нар. Жинхэнэ сайдын хүмүүс, дэд сайд нарын хүмүүс, тэдний орлогч нар гээд угаас хэзээний нэг дээвэр дор учраа олж чаддаггүй улс. Тиймдээ ч тэдний ажил урагшилна гэж барагтай л үгүй. 

Өмнө нь дэд сайд наргүй өнгөрсөн хэдэн жил үүнээс илүү үр бүтээлтэй, хөдөлмөрч өнгөрч байсан. Тэдний ажиглаа хийж чадахгүй явааг нотлох олон баримт байгаа.
Үндсэндээ дэд сайд нарын хийх ёстой алба бол улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагуудтай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг холбох, хөтөлбөр арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохицуулах, Сайдын эзгүйд түүнийг даалгаснаар түүнийг төлөөлөх, Ерөнхийлөгч аймаг, нийслэлийн засаг дарга нартай харилцах гэх үндсэн үүрэгтэй.

Дэд сайдын зардлыг задлахад 1.4 сая төгрөг сардаа авдаг. Үүн дээр жолооч ажиллуулж 500 мянган төгрөг гар дээр бэлнээр авдаг бол туслах нь 700-800 мянган төгрөгийн цалинтай. Дээрээс нь утасны төлбөр 50 мянган төлбөр, ажлын таван өдрийн шатахуун орно. Шатахууныг олгохдоо өдөрт 50 км явахаар тусгаж, 1 км тутмыг нь 500 төгрөгөөр үнэлдэг аж. Эдгээрийг нэг сарын ажлын 20 хоногоор тооцоход 500 мянган төгрөг болно. Ингээд бодоход нэг сайд сард 4.250.000 орчим мянган төгрөгийг зарцуулдаг.
Тиймээс дэд сайд нарыг цотхотгох асуудал бүрэн шийдэгдчихвэл сонгогч нарын хувьд ёстой л нэг загтнасан газар маажсан хэрэг болох буй. Ямартай ч эрх баригч нарын шүдний өвчин болсон эдгээр шагналын албан тушаалтнуудыг  татан буулгах  явдал яригдаад өнгөрөх биш шийдэх цаг нь нэгэнт болсон.
 
 
Т.НОМУНскачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us