Xaxa.mn

БНХАУ 3D хэвлэгчийг сансарт туршжээ

Хятад улсад үйлдвэрлэсэн сансрын 3D хэвлэгч болон энэ төхөөрөмж сансарт хэвлэсэн хоёр загвар дэлхийд амжилттай газардсан талаар Хятадын сансрын технологийн академиас авсан эх сурвалжтайгаар Синхуа агентлаг мэдээллээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр төхөөрөмж болон загваруудыг Хайнан арал дахь Вэньчан сансрын буудлаас хөөргөсөн шинэ үеийн сансрын хөлөг дэлхийд эргүүлэн авчиржээ. Капсул Өвөр Монголын нутагт товлосон газраа газардсан байна. 
 
Энэ бол сансарт 3D төхөөрөмж ашиглан загвар хэвлэсэн анхны туршилт юм. Хятадын судлаачид төхөөрөмж сансраас ирсний дараа ажиллах чадвартай байгаа эсэх болон шинэ төхөөрөмжийн үзүүлэлтийг нарийвчлан судлахаар төлөвлөж байгаа гэнэ. 
 
Г.Бямбасүрэн


скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us