АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн үргэлжилж байна. АНУ-ын зүгээс өмнөд хөршийн “Huawei” гар утасны зах зээлийг хумих, үнийг нь бууруулах бодлого явуулж эхэлсэн аж. Тодруулбал хамгийн сүүлийн үеийн “5G” сүлжээг дэмждэг энэхүү гар утас АНУ-ын гар утасны хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа . Мөн HiSilicon чип бүхий салбарт АНУ шахалт өгч эхэлсэн буюу нийлүүлэлт дээр татварын бодлогоо чангаруулсан байна. БНХАУ-ын Коммунист намын эсрэг хийж чадах хамгийн хүчтэй цохилт, алхам байсан талаар АНУ-ын технологийн салбарын хэвлэл бичиж эхэлсэн. Гар утас хөгжүүлэгч компанийн хувьд платформоос гадна процессорын чипний эд анги, сэлбэг гээд АНУ-аас хамааралтай зүйл байгааг эх сурвалж онцлов. Тиймээс худалдааны дайны нэг салбар болох гар утас, технологийн өрсөлдөөн энэ зун удаан өрнөх бололтой.
Эх сурвалж: https://finance.yahoo.com
Сэтгэгдэл бичих