Xaxa.mn

Муурны үүрэг даалгавар

Хүмүүс бодохдоо муурыг идэж унтахаас өөр юу ч хийдэггүй, залхуу гэж боддог. Тэр бол тийм биш. Муурны үүрэг юу болохыг та мэдэх үү? Бүх муурнуудад бидний биед өдөржингөө хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгах хүч байдаг. Тэд биднийг унтангуут эрчмийг өөртөө авдаг.

Хэрэв гэр бүлд нэгээс илүү хүмүүс, ганцхан муур байдаг бол тэд их хэмжээний сөрөг эрчмийг олон хүнээс уусгаж авдаг юм. Харин муур унтаж байхдаа биднээс авсан сөрөг эрчмүүдээ чөлөөлж гаргадаг.

Хэрэв бид хэтэрхий стресдсэн байвал тэдэнд тэр бүх сөрөг эрчмүүдийг чөлөөлөх хангалттай цаг байдаггүй. Тэгээд үр дүнд нь түүнийг чөлөөлөх хүртэл тарга болж тэдэнд хуримтлагддаг. Ингээд тэднийг таргалахаар нь бид тэжээсэн хоолноос юмуу хангалттай хөдлөөгүйгээс болдог гэж боддог байх. Гэтэл үнэндээ тэгдэггүй.

Гэрт нэгээс илүү муур байвал зүгээр, ингэснээр үүрэх ачаа тэдний дунд хуваагдах болно. Тэд мөн шөнө дунд биднийг хамгаалдаг. Тэднийг байснаар биднийг унтаж байх зуур хүсээгүй сүнсүүд бидний байр сууц, өрөөнд нэвтэрч чадахгүй. Тийм учраас тэд бидний оронд унтахаар хичээдэг юм.

Хэрэв бид зүгээр бол тэд хамт унтах гэхгүй. Хэрэв ямар нэг хачин зүйл бидний эргэн тойронд байвал тэд ор руу шууд үсэрч ирээд биднийг хамгаалах гэдэг. Хэрэв гэрт хэн нэг хүн ирээд муур тэр хүнийг муу юмуу хор хөнөөлтэй хүн гэж мэдэрвэл биднийг хамгаалахаар тойрч алхдаг. Та муургүй байлаа гэхэд гудамжны муур гэрт ирээд гэртээ байгаа мэт дасдаг. Учир нь тухайн хоромд танд муур хэрэгтэй байсан болоод л тэгдэг.

Гудамжын муур танд туслахаар сайн дураар шийдсэн гэсэн үг юм. Тэр ажлыг хийхээр танай гэрийг сонгосон мууранд талархаж байгаарай. Та мууртай байгаад гудамжын муураа байлгаж чадахгүй бол түүнд байх газар олж өгөөрэй. Муур бидний физик түвшинд үл мэдэх тийм шалтгаанаар ирсэн байдаг. Тэгээд яг тэр хоромд зүүдэндээ муур үзэгддэг шалтгааныг та харж болно. Түүнд төлөх ёстой өр юмуу кармын шалтгаан байж болдог, тэгэхлээр муурыг айлгах юмуу түүнээс битгий айгаарай. Тэр үүргээ биелүүлэхээр аль нэг замаар ирэх ёстой байдаг.

Муур бас анагаадаг. Муурнууд бол өхөөрдөм амьтад, тэд эзэндээ юунаас ч илүү хайртай. Гэхдээ тэд хайрлах өөр аргатай. Тэдний хайр үнэнч бөгөөд тэрэнд бүү эргэлз. Тэд бол бидний сайн нөхөд, сайн хамтрагчид юм.

Монголчууд байр машинаа зарахдаа яагаад муур оруулдаг вэ гэвэл сөрөг муу энергийг хөөх гэж тэр юм.

Мөн мууртай айлууд сүнсэнд даруулах нь ховор байдаг байна.

https://www.facebook.com/groups/656282881215245/permalink/1697986480378208/
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us