Xaxa.mn

Коби Брайантын эхнэр Лос Анжелесийн цагдаагийн газрыг шүүхэд өгчээ

Нэрт сагсан бөмбөгч агсан Коби Брайантын эхнэр Ванесса Брайант Лос Анжелес хотын цагдаагийн газрыг шүүхэд өгчээ.
Тэрээр тус цагдаагийн газрыг ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр ослын газрын зургийг нийтэд дэлгэсэн гэж үзэж буй юм.
Есдүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Ослын газарт ажилласан ажилтнуудын дийлэнх нь албаны гэрэл зургийн аппаратаас гадна гар утсаараа ослын газрын зургийг дарсан. Албаны хувцас өмссөн дээрх ажилчид албаны зорилгоор бус цэвэр хувь хүнийхээ үүднээс дээрх зургуудыг тараасан нь албаны дүрэм болон холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж байна” гэж дурджээ.
Ослын газрын дээрх зургууд нь хохирогчдын ар гэрийнхний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, хувийн нууцад ноцтой халдсан гэж үзэн хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсан юм.
Хэрэг явдал гарсан нэгдүгээр сарын 26-ны өдөр Ванесса Брайант болон бусад хохирогчдын гэр бүл цагдаагийн газарт ослын зургуудыг гэр бүлийнхний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийлүүлэхгүй байхыг хүсэж байжээ.

Эх сурвалж: The New York Times
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us