Xaxa.mn

“Рокит Бэй”-ийн бүтээсэн Монголын анхны видео тоглоом худалдаанд гарлаа

Монголын анхны бүрэн хэмжээний видео тоглоом болох "Fragile" дэлхийн видео тоглоомын хамгийн том платформ болох Steam дээр албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.
Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан уг тоглоомд нийгмийн эмзэг сэдэв болсон хүүхдийн наймаа, хүчирхийллийн тухай үйл явдал өрнөдөг аж. Хүүхдийн тархи, оюун ухаан “хэврэг” гэдэг утгаар тус тоглоомыг Fragile гэж нэрлэжээ.
Тоглоом бүтээх ажил 2019 оны дундуур эхэлсэн бөгөөд Рокит Бэй буюу О.Баярсайханы “Эвдэрхий хүн”, “Бор арьст Гаамп” клип болон “ОННЦ ДҮМД” цувралыг бүтээсэн баг ажилласан аж.  “Fragile” тоглоомын Steam дээрх албан ёсны үнэ нь 12.7 ам.доллар аж. Гэхдээ зөвхөн монголчуудад үнэ төлбөргүйгээр худалдаалагдаж байна. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us