Xaxa.mn

Илон Маск “Tesla”-гийн “технологийн хаан” болжээ

МОСКВА. /RIA Novosti/. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla Motors” компанийн ерөнхий захирал Илон Маскийн албан тушаалыг компанийн албан ёсны баримт бичигт одооноос эхлэн “Technoking” буюу “технологийн хаан” гэж нэрлэхээр болжээ.Энэ талаар АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооны (SEC) цахим хуудаст байрлуулсан тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Түүнээс гадна, “Tesla” компанийн санхүү эрхэлсэн захирал Зак Киркхорны албан тушаалыг “Master of Coin” буюу “зоосны эзэн” гэж өөрчилжээ.
Гэхдээ Илон, Зак нар ерөнхий захирал, санхүү эрхэлсэн захирлын албан тушаалаа хэвээр хадгалах бөгөөд өөрөөр хэлбэл удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулаагүй болохыг тэмдэглэсэн байна.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us