“Honda Motor” компани 2030 оноос эхлэн БНХАУ-ын зах зээлд зөвхөн цахилгаан автомашин борлуулахаа мэдэгдлээ.
Тус компани ирэх таван жилийн хугацаанд “E:N Series” загварт суурилсан цахилгаан автомашины 10 шинэ загвар танилцуулах бол “S1” болон “P1” загвараа ирэх оноос худалдаалах юм байна. БНХАУ-д цахилгаан автомашины шилжилт эрчимтэй үргэлжилж байгаа энэ үед автомашин үйлдвэрлэгчид тус улсын зах зээлд гол тоглогч болох зорилготой байгаа аж. “Honda Motor”-ийн хувьд энэ нь 2040 оноос зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэх зорилтод нь түлхэц болох юм.
Нөгөө талаас БНХАУ-ын зах зээлд өрсөлдөөн өндөр байгаа аж. Тухайлбал: “Toyota Motor” 2025 он гэхэд БНХАУ-д 15 цахилгаан загвар танилцуулахаа мэдэгдсэн бол “Nissan Motor” мөн адил зөвхөн цахилгаан болон “hybrid” хөдөлгүүртэй автомашин борлуулахаар төлөвлөөд байгаа юм.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Bloomberg Tv
Сэтгэгдэл бичих