Халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн тэргүүлэгч брэндүүд коронавирусээс сэргийлэх зорилгоор хүмүүсийг харилцахдаа хоорондоо зай барьж, зайнаас харилцахыг уриалан логоныхоо загварыг өөрчилжээ. Тухайлбал, "McDonald's", "Coca-Cola", "Audi" болон "Volkswagen" брэндүүд логогоо өөрчлөн, бие биеэсээ зай барьж, коронавирусийн халдварын тархалтыг бууруулахын тулд гэр гэртээ байхыг уриалсан байна.
Харин Монголоос Капитрон банк нь үндсэн логогоо түр хугацаанд өөрчилж, “Зайнаас харилцаж, тархалтыг зогсооё!“ санаачлагыг дэвшүүлэн маскаа тогтмол зүүх, аль болох зайнаас харилцах, гар барихгүйгээр мэндчилэхийг уриалжээ.
Сэтгэгдэл бичих